Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН НООС НООЛУУРЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ АВЧ УУЛЗЛАА

2024 оны 11-р сарын 29-ний өдөр Соёлын сайд Ч.Номин ноос ноолуурын салбарын төлөөллийг авч уулзлаа. Тус уулзалтад, ХХААХҮЯ-ын Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Кашмир Холдинг ХХК, Ханбогд Кашмир ХХК, Сноу Филдс ХХК-ийн удирдалгууд тус тус оролцлоо.

Уулзалтаар, 2025 оны 2-р сард Итали улсын Милан хотноо зохион байгуулагдах Миланы загварын долоо хоногт Монгол улсаас ноолуурын компаниуд хэрхэн оролцох талаар санал солилцсон бөгөөд Соёлын сайд Ч.Номин Go Mongolia үндэсний брэндийн концепци дор ноолуурын компаниуд нэгдэн Миланы загварын долоо хоногт оролцож Монгол улс төдийгүй ноолуур хэмээх соёлын өвийг дэлхийн тавцанд сурталчилж Монголыг үнэн бодитой, бүрэн төгс илэрхийлж харуулахад хувь нэмрээ оруулан дэмжихээ илэрхийллээ.