Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

CASHMERE ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын ноос ноолуурын холбоо, Хятадын Хүнс, хөдөө аж ахуйн импорт, экспортын худалдааны танхимын /CCFNA/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Cashmere Форум энэ удаа 2025 оны 7-р сарын 28-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Нинбо хотод зохион байгуулагдана.
Тус форумд Монголын талаас Монголын ноос ноолуурын холбоо, ноолуурын 28 үйлдвэрийн төлөөлөл болон Монгол улсын Хөгжлийн банкны дэргэдэх Ди Би Эм Лизинг ХХК, ХХААХҮЯ-ны дэргэдэх Цахим хоршоо төсөл зэрэг 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Форумын үеэр хоёр орны ноолуурын салбарын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж БНХАУ-ын томоохон үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцох юм.