“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК ТЕКСТИЛИЙН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА.
2025 оны 07 сарын 01-нд “Ди Би Эм лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсодном текстилийн салбарын ногоон, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин урт хугацаатай, дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэн хамтран ажиллахаар ноос ноолуурын холбооны удирдлагатай санал солилцох уулзалтыг хийлээ.
“Ди Би Эм Лизинг” ХХК нь уул уурхайн бус экспортын гол салбар болох ноолуурын салбарт шаардлагатай ээрэх болон сүүлийн үеийн дэвшилтэт ногоон технологийг нэвтрүүлэх, үр өгөөжтэй бизнесийн төслийг дэмжих, тоног төхөөрөмжийг худалдан авах эх үүсвэрийг бий болгоход гадны хамтарсан хөрөнгө оруулалтын ногоон санхүүжилтийг татах, үе шаттайгаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.


