ЕВРОПЫН ХОЛБООНД МОНГОЛ НООЛУУРЫГ 5 ӨНГӨӨР ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ /GI/-Д БҮРТГҮҮЛЭХ АСУУДЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ.
2025 оны 6 сарын 14-нд Европын холбоонд Монгол улсын Газар зүйн заалттай ноолууран бүтээгдэхүүнийг бүртгүүлэхтэй холбоотой явцын талаар Европын Холбооны ГЗЗ-н хэлтсийн дэд дарга Раймондо Серра, Олон улсын харилцааны ажилтан Натали Нахтон, ГХЯ-ны Гадаад Худалдаа Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Газрын захирал Г.Өлзийсайхан, Монголын Оюуны өмчийн газар, Монголын ноос ноолуурын холбоо цахим уулзалтыг хийлээ.
ЕХ-ны ГЗЗ-н хэлтсийн дэд дарга Раймондо Серра бүх газар зүйн заалтуудыг эрэлт хэрэгцээний түвшнээр нь үнэлж барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авдаг, ЕХ бүртгэлийг хийхэд хязгаарлагдмал байдал ажиглагдаж байгаа боловч Монголын ГЗЗ-г бүртгүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол ноолуурын онцлог шинж чанар, ондоошил, ялгарлыг бий болгох зорилготой Газар зүйн заалт, барааны тэмдгийн бичиг баримтыг боловсруулан Монголын Оюуны өмчийн газарт бүртгүүлж буй асуудлаар ажлын хэсгийн гишүүн ШУТИС-ын ҮТД-ийн сургуулийн багш, доктор Д.Нарантогтох хийж байгаа ажлын явц, Монгол ноолуурыг 5 өнгөөр бүртгүүлэх, барааны тэмдгийн логоны эх загварыг танилцуулж, ОӨГ-ын патент барааны тэмдгийн хэлтсийн дарга Б.Оюунцэцэн МННХ-ноос дотоодын ОӨГ-т бүртгүүлэх ажлын явцын талаар товч танилцуулга, мэдээллийг хийлээ.
Цаашид хийж буй ажлын явцын талаар санал солилцох уулзалтыг тогтмол хийж тайлагнахаар боллоо.


