Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ SCORE ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2025 оны 6 сарын 9-нд IBIS зочид буудалд 2026 оны 12 сар хүртэл хэрэгжих “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” YEPP төслийн SCORE хөтөлбөрийн нээлт боллоо.
Арга хэмжээнд Score хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ноолуурын салбарын нийгмийн түншлэгч талууд болох Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Гэр Бүл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Score хөтөлбөрийн олон улсын мастер сургагч багш болон үндэсний сургагч багш нар, ноолуурын салбарын үйлдвэрлэгчид оролцлоо.
Төслийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх, ажилтнуудын ур чадварыг сайжруулах ноу хауг нэвтрүүлэх, компаниудыг өсөн дэвжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг бий болгохоос гадна залуучуудын хүсэл сонирхол, ирээдүйн зорилгод нийцсэн хөдөлмөрийн харилцаан дахь боломжийг бий болгоно.
Ингэснээр төсөлд хамрагдсан 5 компани нь хөнгөн үйлдвэрийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийн харилцаа,засаглалыг нэвтрүүлэн сайн туршлага жишиг загварыг бий болгон нутагшуулж өөрийн компанийн үйл ажиллагаандаа амжилттайгаар хэрэгжүүлэн ажиллах юм.
2025 оны 6 сарын 10-нд ноос ноолуурын холбооны сургалтын танхимд сонгогдсон 5 компанийн ажилтнуудад Score хөтөлбөрийн Олон улсын болон үндсэний сургагч багш танхимын сургалтыг хийж, 12-13-ны өдрүүдэд үндэсний сургагч багш нар үйлдвэр дээр нь практик сургалтыг зохион байгуулах юм.