АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ SCORE ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Өнөөдөр ОУХБ-аас БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийгдэмжих” YEPP төсөл ноолуурын салбарт хэрэгжиж байгаатай холбогдуулан сургагч багш бэлтгэх SCORE хөтөлбөрийн сургалт эхэллээ.
Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг нээж ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлсэн үгэндээ Score хөтөлбөр дэлхийн 35 оронд 15 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Аж ахуй нэгжийн бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэхэд ноолуурын салбарыг сонгон ажиллах болсон төсөл хэрэгжүүлэгч тал, алс холын Индонез улсаас өөрийн арвин туршлага мэдлэгээ Монголын ноолуурын салбарт хуваалцахаар ирсэн олон улсын сургагч багш болон үндэсний сургагч багшаар ажиллах хүсэлтээ илэрхийлэн ноолуурын салбарт хамтран ажиллах багш нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэн Score хөталбөрийг бодитоор хэрэгжүүлэхэд та бүхний мэдлэг туршлага, үүрэг оролцоо, хичээл зүтгэл үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй гэдгийг онцоллоо.
Мөн төслийн үндэсний зохицуулагч М. Жавзандулам төслийн талаарх товч танилцуулгыг хийж монголын ноолуурын салбарт мэргэжлийн холбоотой нь хамтран аж ахуй нэгжүүдэд ОУХБ-ын Score хөтөлбөрийг хэрэгжүүлэн бодит ажил болгож байгааг дурьдаж амжилт хүсэв.
Хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 6 дугаар сарын 2 -14-ний өдрүүдэд сургагч багш бэлтгэн сонгогдсон компаниудад сургалт, зөвлөх үйлчилгээг ОУХБ-ын SCORE хөтөлбөрийн мастер багш, олон улсын зөвлөх Жефф Кристианто, үндэсний сургагч багш нартай хамтран үзүүлэх юм.
Энэхүү төслийн хүрээнд 8 үндэсний сургагч багш бэлтгэж, ноолуурын салбараас сонгогдсон Кашмир Холдинг ХХК, Ханбогд Кашмир ХХК, Блю Скай Кашмир ХХК, Капра Доро Кашмир ХХК, Гоёл Кашмир ХХК-иудад дараах 5 модуль хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.
Үүнд:
• Ажлын байран дахь хамтын ажиллагааг сайжруулж, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх
• Чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах
• Бүтээмжийн удирдлагын тогтолцоог шинэчлэх
• Хүний нөөцийн удирдлагын тогтолцоог сайжруулах
• Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг ажлуудыгзохион байгуулна.
Цаашлаад ноолуурын салбарт бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэвтрүүлэн сайн туршлага, аргачлалыг боловсруулан хэвшүүлэх юм.


