Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2025 оны 05 сарын 01-нд ноос ноолуурын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо.
Удирдах зөвлөлийн хуралд УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн дарга Ж.Бат-Эрдэнэ, удирдах зөвлөлийн гишүүд болох Говь ХК, Кашмир Холдинг ХХК, Ханбогд Кашмир ХХК, Буян Кашмир ХХК, Сор Кашмир ХХК, Гурван Сор ХХК-ийн удирдлагууд оролцлоо.
Хуралд ноос ноолуурын холбооноос хийж байгаа татвар, хууль эрх зүйн орчин, хүний нөөц, сургалт үнэлгээ, чанар, стандартын баталгаажуулалт, гадаад, харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр хийж байгаа ажлуудыг танилцуулж 2025 оны дотоод, гадаад ажлын төлөвлөгөө, санхүүгийн тайланг хэлэлцэж батлав.
Удирдах зөвлөлийн гишүүд цаашид чанар, брэндинг, экспортын бүтээгдэхүүнд түлхүү анхаарч бүтээгдэхүүний загвар, дизайн, менежментийн сургалтыг тогтмолжуулж олон улсын нэр хүндтэй брэндүүдийг урьж фэйшн шоу зохион байгуулах, гадаад зах зээлд гарахад анхаарч ажиллах, мөн жижиг дунд үйлдвэрлэгчид том цогцолбор үйлдвэрүүдтэйгээ хамтран ажиллах талаар санал солилцов.
Түүнчлэн хуралд Хөдөө аж ахуйн биржийн дарга Х.Отгонбаяр, үйл ажиллагаа хариуцсан менежер Р.Ариунбат нар оролцож Монгол улсын Засгийн газраас ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж ХАА-н биржээр дамжуулан вексель гаргахтай холбоотойгоор мэдээлэл өгч, вексель гаргахад шаардлагатай процесс, барьцаа хөрөнгийн асуудлаар санал солилцож ярилцав.