Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

2025 ХЯТАД-МОНГОЛЫН CASHMERE ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 7 сарын 29-30-нд БНХАУ-ын Нинбо хотод Монголын ноос ноолуурын холбоо, Хятадын хүнс, хөдөө аж ахуйн импорт, экспортын худалдааны танхимын /CFNA/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “CASHMERE форум”-д Хятадын 50-н компани, Монголын 30 гаруй компанийн төлөөлөл оролцож амжилттай зохион байгуулагдлаа.
CASHMERE форумын нээлтийн арга хэмжээнд Хятадын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Импорт, Экспортын Худалдааны Танхимын /CFNA/-ийн ерөнхийлөгч Cao Derong, Монголын Ноос Ноолуурын Холбооны ерөнхий менежер Ц.Туяа, Жэжян SHIJIA ноолуурын хувцас үйлдвэрийн дарга, Жэжян Ноосон Нэхмэлийн Үйлдвэрлэлийн Холбооны ерөнхийлөгч Jian Qingyun, CONSINEE группын ерөнхийлөгч Xue Jingli нар нээж үг хэллээ.
Монголын талаас ноолуурын салбарын өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, “Цагаан Алт” хөтөлбөрийн хэрэгжилт, Хятадын талаас Монголын самнасан ноолуурын чанар, стандартын гарын авлага боловсруулсанаа танилцуулж, сүүлийн 5 жилийн хэрэглээний зах зээл дэх ноолууран бүтээгдэхүүний харьцуулалт, ноолуурын салбарт авч хэрэгжүүлж буй маркетингийн арга хэмжээ, ноолуурын үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ухаалаг дижитал системийг танилцуулж, олон улсын зах зээлд ноолуурыг сурталчилан таниулах, нэхмэл сүлжмэл хувцасны зах зээлд ноолуурыг үнэтэй байр суурь эзлүүлэхэд хамтран ажиллах, ноолуурын салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн ажиллах талаар дугуй ширээний ярилцлага хийж санал солилцлоо.
Энэ удаагийн форумыг БНХАУ-ын ээрмэл утас, даавуу үйлдвэрлэгч CONSINEE групп ивээн тэтгэж, Монголын төлөөлөгчдийг CONSINEE группын дижитал ээрэх үйлдвэр болон агуулахын үйл ажиллагаатай танилцуулж, туршлага судлах боломжийг олгосноороо онцлог байв.
Цаашид Монгол улс ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт гаргасантай холбоотойгоор чанар стандартын шаардлага хангасан самнасан ноолуурыг дундын зуучлалгүйгээр Хятадын үйлдвэрүүдэд нийлүүлэх боломж бүрдэж байгаатай холбогдуулан хоёр орны үйлдвэрлэгчдийг холбон харилцан ашигтай ажиллах, Монгол ноолуурын нэрийн дэлгүүрийг Хятадын томоохон хотод бий болгох, 2026 онд ноолуур үйлдвэрлэгч, хэрэглэгч бүх орны “Олон улсын ноолуурын форум”-ыг хамтран зохион байгуулахаар ярилцаж тохиролцов.