Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ҮНДЭСНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ЧАДАВХИЖУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА.

2025 оны 6 сарын 18-нд НҮБ -ийн байранд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Цагаан Алт хөдөлгөөн, УИХ-н 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын мөшгөх тогтолцоо, байгаль орчин, мал амьтанд ээлтэй, тохирлын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явцыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд оролцогч талуудын санал солилцох уулзалт боллоо.
Уулзалтанд Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь (АДАПТ) төсөл, Ерөнхийлөгчийн тамгийн газар, Цагаан Алт платформ, Монголын ноос ноолуурын холбоо, текстилийн салбарын үндэсний томоохон үйлдвэрлэгч болох Говь ХК, Кашмир Холдинг ХХК, Ханбогд Кашмир ХХК, Баялаг Өлзий ХХК, Сноу Филдс ХХК-иуд оролцов. Уулзалтаар зах зээлээ тэлэхэд тулгарч буй стандарт, гэрчилгээжүүлэлт, олон улсын GoTs стандартыг нутагшуулах, дотоодын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагыг олон улсын баталгаажуулалтын байгууллагаар итгэмжлүүлэхэд ямар жишиг ажлуудыг хэрхэн яаж хамтарч хэрэгжүүлж хийх талаар оролцогч талуудын саналыг сонсож ярилцав.
Энэ үеэр Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх баталгаажуулалтын албанаас ‘Тохирлын үнэлгээ, итгэмжлэгдсэн баталгаажуулалт” сэдвээр илтгэл тавьж Монголын текстилийн салбарын баталгаажуулалтын өнөөгийн байдал, цаашид хийх ажлын төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулгыг хийлээ.
Түүнчлэн ХХААХҮЯам болон уулзалтанд оролцогчид Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагыг чадавхижуулах, олон улсын итгэмжлэл авахад дэмжлэг үзүүлэх, Монголын Хаан Ширхэгт MNS 6809:2019 бүтээгдэхүүний чанарын стандарт, Текстилийн тогтвортой үйлдвэрлэл MNS 6926:2021 стандартуудыг олон улсад таниулах сурталчилах ажилд хамтран ажиллахыг хүслээ.
Дээрх уулзалтаас Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх текстилийн салбарын баталгаажуулалтын албыг чадавхижуулахад нэгдэж олон улсын баталгаажуулалттай холбоотой ажлуудыг төвлөрүүлэн нэгдсэн менежментийн тогтолцоогоор хамтран ажиллахаар болж ойрын үед олон улсын итгэмжлэл, нарийвчилсан хийх ажлын төлөвлөгөөтэй холбоотой уулзалтыг хийхээр боллоо.