Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ЯПОНЫ МУРАТА МАШИНЫ ТӨЛӨӨЛӨГЧ НООС НООЛУУРЫН ХОБЛООНД ЗОЧИЛЛОО.

2025 оны 07 сарын 02-нд Японы Мурата машины Монгол хариуцсан менежер Taichi Suzuki ноос ноолуурын холбоонд зочилж хамтын ажиллагааны талаарх санал солилцох уулзалтыг хийлээ.
Уулзалтын үеэр ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуурын салбарт хийх хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх текстилийн салбарын ногоон, тогтвортой үйлдвэрлэл, өндөр техник технологи ноу хауг нэвтрүүлэн нутагшуулах тогтолцоог бүрдүүлэх, салбарыг чадавхижуулан хөгжүүлэхэд хийж байгаа ажлуудын танилцуулав.
Түүнчлэн Taichi Suzuki Мурата ээрэхийн дан болон давхарлан ороох машин нь 1935 онд анх үйлдвэрлэгдсэнээсээ хойш технологийн хувьд тасралтгүй сайжран хөгжиж өнөөдрийн байдлаар борлуулалтаараа дэлхийн зах зээлийн 50 хувийг дангаараа эзэлсэн бүрэн автоматжсан, толгой болгон тусдаа мотортой, хүний гар оролцоогүйгээр утасны үзүүрийг хийгээр залгадаг, утасны тасралт багатай байгальд ээлтэй, уур, ус, цахилгааны хэмнэлттэй хамгийн бага энерги зарцуулдаг, үйлдвэрлэлийн бүтээмж эрс нэмэгдсэн дэвшилтэт шинэ технологийн талаарх мэдээллийг хуваалцав.
Хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн Мурата машин нь утасны төрлөөсөө болон өөр өөр байдаг бол ноолууран утсанд зориулсан анхны мөлхөө ээрэх машиныг Сноу Филдс ХХК дээр суурилуулан ашиглалтанд оруулахад бэлэн болоод байгааг дурьдлаа.
Цаашид Японы ногоон, дэвшилтэт техник технологийг Монголд нутагшуулах, тоног төхөөрөмжийн сайжруулалт, шинэчлэлийг хийхэд хоёр тал хамтран ажиллахаа илэрхийллээ.