ЭВСЭГ”, “ТОП ДОНЖ” ХХК-УУДЫН 2025 ОНЫ ЗУНЫ ЗАГВАРЫН ШОУНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
Монголын ноолуурын салбарын тэргүүлэх компанийн нэг, томоохон экспортлогч Кашмир Холдинг ХХК-ийн Эвсэг”, “Топ Донж” брэндүүд 2025 оны хавар/зуны загварын шоу арга хэмжээг Богд хааны ордон музейн өмнөх талбайд зохион байгууллаа. Энэ жилийн коллекц залууст зориулсан, эрч хүч ба аз жаргалыг мэдрүүлэх тод болон хувцас загварын трэнд пастель өнгийн хослолоор бүтээгдсэнээрээ онцлог.
“Эвсэг”, “Топ Донж” ХХК-ууд нь малчдаас ноолуурыг худалдан авч, анхан шатнаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат, дамжлагаар иж бүрэн боловсруулалт хийж, үйлдвэрлэлд оруулан, өнгө дизайн, чанар хийц сайтай, хөнгөн дулаан хувцас, эд эдлэлийг дотоод, гадаадын хэрэглэгчдэд шинэ, шилдэг загвар, бүтээгдэхүүнээ байнга танилцуулж байдаг үндэсний томоохон үйлдвэрлэл, худалдааны компаниуд юм.
Засгийн газраас 2028 оныг дуустал “GO MONGOLIA” Монголд зочлох жилүүд болгон зарласнаас гадна Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан Алт” хөтөлбөрүүдийг бүтээлчээр хэрэгжүүлж эх орныхоо эдийн засгийн өсөлт, валютын нөөцийг арвижуулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.


