ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДИ БИ ЭМ ЛИЗИНГ ХХК-ТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2025 оны 06 сарын 20-ны өдөр Хөгжлийн банкны Ди Би Эм Лизинг ХХК, Ассет Менежмент ХХК-ийн санхүүгийн шинжээч, мэргэжилтнүүдэд текстилийн салбарын ногоон, тогтвортой үйлдвэрлэл, өндөр техник технологи ноу хауг нэвтрүүлэн нутагшуулах тогтолцоог бүрдүүлэх, санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, салбарын чадавхийг хөгжүүлэхэд хийж байгаа ажлуудын талаар ноос ноолуурын холбооноос дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Уулзалтын үеэр Ассет Менежмент ХХК-иас “Монголын ногоон хөгжлийн сан” байгуулан 57,0 тэрбум төгрөгийг төлөвлөн ажиллаж байгааг дурьдлаа. Тус сангийн онцлог нь хөрөнгө оруулалтын хуульд заасны дагуу тухайн компанийн өргөжих, үйл ажиллагааг дэмжихэд 13 дэмжлэг байгаагаас бонд болон хувьцаагаар бизнесийн үр өгөөжөө өгөх төслүүдэд чиглэж байгаа тул ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон төслүүд тэр дундаа ээрэхийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд хамтран ажиллах боломжийн талаар харилцан ярилцаж мэдээлэл солилцлоо.


