ХАНБОГД БРЭНД АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГТ УРИЛГААР ОРОЛЦЛОО
Ханбогд кашимер ХХК Шинжаны Урумчи хотноо зохион байгуулагдсан Азийн Загварын 7 хоногт оролцож 2025-26 оны шинэ цуглуулгаа танилцууллаа.
FW2025–26 SS2025–26 улирлын нийт 40 лүүк загварыг олон улсын загварын тайзнаа толилуулж, тогтвортой үйлдвэрлэл, байгалийн дэгжин өнгө төрх, Монголын өв уламжлалын үнэ цэнийг шингээсэн бүтээлүүдээрээ гадны дизайнер, хэвлэл мэдээлэл, үзэгчдийн анхаарлыг татлаа.
Ханбогд кашимер ХХК улсаа төлөөлөн олон улсын хамтын үйл ажиллагаа, харилцааг бэхжүүлэх Монгол ноолуурыг дэлхийд таниулан сурталчлах, соёлын харилцаа, худалдаа хамтын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн тус арга хэмжээний хүрээнд олгодог нэр хүндтэй “Exchange Promotion Award” шагнал хүртлээ.
Энэхүү хүндтэй шагнал, амжилт бол Монгол ноолуурын тансаг хэрэглээ, мөнхийн үнэ цэнийг дэлхий дахинд түгээн сурталчлах бидний зорилгын баталгаа юм.


