УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПУНСАЛМАА МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГАТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, зөвлөх Б.Нэргүй нар Монголын ноос ноолуурын холбооны удирдлагатай уулзаж салбарын хууль эрхзүй, татварын орчин, салбарт 2025 оны 2-р сарын 1-нээс самнасан ноолуурын техникийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой эерэг, сөрөг тал, ноолуур худалдан авалттай холбоотойгоор компаниудын авсан зээл, зээлийн үр дүн, гадаад зах зээлийн төлөв байдал, бүтээгдэхүүний чанар стандартын баталгаажуулалтыг хэрхэн хангаж байгаа зэрэг салбарт тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нь мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж уул уурхайн бус экспортын тэргүүлэх салбар болох ноолуурын салбарт анхаарал хандуулан асуудлыг бодлогын түвшинд авч үздэг гишүүдийн нэг юм.


