ТЕКСТИЛИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ НЬ СУРГАЛТ БОЛЛОО.
2025-2028 онд Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба Степ ЭкоЛаб төслийн 2-р шат хэрэгжиж байна. Энэ хүрээнд 2025 оны 5 сарын 29-нд ноос ноолуурын салбарын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжигч үйлдвэрүүдэд “Байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах болон дотоод орчны бүтээмжид нөлөөлөх нь” сургалтыг Хог хаягдлын менежментийн Өнгө нэм ТББ, Ургамлан тохижилт, худалдаа, үйлчилгээний Ойм ногоон урлан ХХК-тай хамтран зохион байгууллаа.
Сургалтанд тогтвортой ноос, ноолуур үйлдвэрлэлийн бүх шатны стандарт, байгаль орчин, нийгмийн шалгуурууд, тогтвортой үйлдвэрлэлийн техник, технологийн шаардлагын хүрээнд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинжээчид, сургагч багш нар болон Говь ХК, Блю Скай Кашмир ХХК, Ханбогд Кашмир ХХК, Натурал Текстайл Групп ХХК, Сноу Филдс ХХК, Монгол Нэхмэл ХК, Өгөөж Шим ХХК, Их Шаньюй ХХК, Хаан Кашмир ХХК, Гурван Сор ХХК, Тоонот Кашмир ХХК, Гоёл кашмир ХХК, Нанс Кашмир ХХК, Говь-Эрдэнэ Кашмир ХХК-иудын төлөөлөл оролцлоо.
Сургалтаар хог хаягдлын тухай ерөнхий ойлголт, байгууллага хог хаягдлаа ангилан ялгах, цуглуулах, тээвэрлүүлэх боломж болон ангилж, цуглуулсан хаягдлыг дахин боловсруулах, үйлдвэрлэлийн дотоод орчны агаарын чанарыг хэрхэн сайжруулах болон нэг хүнд ноогдох дотоод ногоон байгууламжийн хэмжээ стандартын тухай мэдээллийг сонирхолтой кейс, туршилт судалгаатайгаар танилцуулан үйлдвэрлэлийн орчинд хэрэгжүүлэн ажиллахыг уриаллаа.


