Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ТЕКСТИЛИЙН САЛБАРЫН ДЭЛХИЙД НЭР ХҮНДТЭЙ- FASHION COTERIE 2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

АНУ-ын Нью Йорк хотод жил бүр намар, өвөл зохион байгуулагддаг хувцас загвар, гоёл чимэглэлийн үзэсгэлэнгүүдээс хамгийн том, дээд зэрэглэлийн үзэсгэлэнд тооцогддог Fashion Coterie 2025 үзэсгэлэн 9-р сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуудагдаж байна. Уг үзэсгэлэнд 95 орны 13,000 борлуулагч, худалдан авагчид болон 1,200 гаруй брендүүд оролцдог бөгөөд Монголын ноос ноолуурын холбоо, ноолуурын компаниудын хамтаар 11 дэх жилдээ тогтмол оролцож байна.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн талбайг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам санхүүжүүлэн ивээн тэтгэж байна.
Америк болон хойд Америкийн зах зээл нь зорилтот томоохон зах зээлийн нэг бөгөөд АНУ-ын хэрэглэгчид жилдээ 608.4 сая долларын ноолууран бүтээгдэхүүнийг импортолж оруулдаг бөгөөд бүтээгдэхүүний хэрэглээ жилд 5.6%-ийн өсөлтийг үзүүлж байна.
Дэлхийн загварын салбарт тулгарч буй асуудал, сорилтуудыг улс хоорондын харилцаа холбоогоор шийдвэрлэж хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн үнэ цэнийг бүтээх зорилготой энэ удаагийн үзэсгэлэнд Монголын ноолуурын салбарын тэргүүлэх компаниуд болох Ханбогд Кашмир ХХК, Сноу Филдс ХХК, Сор Кашмир компаниуд оролцож Текстилийн тогтвортой үйлдвэрлэл, Монголын Хаан Ширхэгт чанарын гэрчлэх тэмдэг, Монгол ноолуурын ондоошил, ялгарлыг бий болгох Газарзүйн заалттай (GI) ноос, ноолууран бүтээгдэхүүн түүнчлэн тогтвортой үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн болохыг таниулан сурталчлах зорилготой оролцож байна.
Үзэсгэлэнгийн үеэр компаниуд дэлхийн томоохон брэнд эзэмшигч компаниуд, мэргэжлийн дизайнеруудтай харилцан туршлага солилцох, өнгө, загварын чиг хандлагыг тодорхойлох, бизнес хамтын ажиллагааг өргөтгөх өргөн боломжийг олгох юм.