Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИЙН СУДАЛГААНЫ БАГ БҮРЭЛДЭХҮҮН МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООТОЙ УУЛЗЛАА

Өнөөдөр, Дэлхийн банкнаас хийж буй “Улсын хэмжээн дэх хувийн хэвшлийн судалгаа”-ны тайлан боловсруулах Олон улсын санхүүгийн корпорацийн /ОУСК/ төлөөлөгчид Монголын ноос ноолуурын холбооны удирдлагатай уулзлаа.
ОУСК нь Хувийн хэвшлийн судалгаа тайлан бэлтгэн гаргадаг бөгөөд тайлан тус бүр нь тухайн орны бизнесийн ерөнхий орчныг тодорхойлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар өсөлт, хөгжлийг бий болгох боломжтой тодорхой нэг салбарт нарийн дүн шинжилгээ хийж танилцуулдаг. Энэ удаа Монгол улс, тэр дундаа ноолуурын салбар, түүний тогтвортой байдалд төвлөрөн Монгол улсын Хувийн хэвшлийн судалгаа тайланг боловсруулахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Монголын ноолуурын салбарын сүүлийн үеийн, нарийвчилсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дэлгэрэнгүй тайлан гаргахыг зорьж байна. Энэхүү судалгаа нь Монгол улсын ноолуурын салбарын хөрөнгө оруулалтыг татах, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлаар Төр, засагт зөвлөмж болосруулан өгөх юм.
Уулзалтад Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа, Эдийн засагч Хавиер Гомез, тайлан боловсруулах багийн үндэсний зөвлөх С.Вандандорж, Монголын ноос ноолуурын холбооны Гүйцэтгэх Захирал Д.Алтанцэцэг оролцлоо.
Монголын ноос ноолуурын холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Монгол улсын Мал Аж Ахуйн салбар, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо, түүхий эдийн чанар, ноолуурын салбарын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хүний нөөц, чанар баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоо, хүчин чадал, гадаад, дотоод зах зээл, эрэлт хэрэгцээ, шаардлага, боломжийн талаар мэдээлэл өгч харилцан санал солилцов.