НООЛУУР ХУДАЛДАН АВАХ ВЕКСЕЛЬ ГАРГАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, арилжааны банкууд болон ноолуурын үйлдвэрүүд хооронд ноолуур худалдан авалтыг нэмэгдүүлэн, самнасан ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр санхүүжилтийг векселиэр баталгаажуулж төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээг албан ёсоор байгууллаа.
Энэхүү гэрээг байгуулснаар салбарын тогтвортой хөгжлийг дэмжиж малчдын орлого, ноолуурын үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжихэд чухал хувь нэмрийг оруулах юм.


