Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭДЭГ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА УЛАМ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, дизайны тэнхимийн эрхлэгч Батсайхан, Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баяр нартай уулзаж текстилийн салбарын хүний нөөцийг чадавхижуулахад хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэ удаагийн уулзалтын хүрээнд талууд текстилийн салбарын хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх, ЕБС төгсөгчдийг хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжил сонгоход салбараа сурталчилах видео контейнт хийх, ААНОАТ-ын тухай хуулийн 22.9.9 зүйлийг төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зориулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дизайн, инновацийн чиглэлээр хамтарсан сургалтыг хийхэд ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллахаар болов.

Түүнчлэн текстилийн салбарын хүний нөөцийн буюу мэргэжлийн боловсон хүчний хомсдол, ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг сайжруулахад мэргэжлийн холбоо, сургалтын байгууллага хамтрах, Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт /ҮАМАТ/ыг сайжруулах болон 10-р сарын 30-31-нд Дизайн Виталити арга хэмжээг зохион байгуулах зэрэг ойрын болон дунд хугацааны ажлуудыг төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ярилцав.