МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ.
2025 оны 8-р сарын 28-ны өдөр Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Г.Гүндалай, гадны зөвлөхүүд болох Dan.G, Jia Hui нар Монголын ноос ноолуурын холбоотой уулзаж салбарын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох уулзалтыг хийлээ.
Эдийн засгийн хөгжлийн төв нь бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх тинк танк байгууллага юм.
ЭЗХТ-ийн ахлах мэргэжилтэн Г.Гүндалай, гадны зөвлөхүүд болох Dan.G, Jia Hui нар Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй уулзаж салбарын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
ЭЗХТ нь Монгол Улсын Засгийн Газар, бодлого тодорхойлогчдод Монголын уул уурхай /хайгуул/, тогтвортой ноолуур, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбаруудын талаар хувийн хэвшлийн оношилгоо, судалгааг хийж санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, хөгжлийг хурдасгах, бодит мэдээлэл, нотолгоонд суурилсан Зөвлөмжийг боловсруулан 2028 он гэхэд бэлэн болгох бөгөөд цаашид Монголын ноос ноолуурын холбоотой нягт хамтран ажиллаж мэдээлэл солилцохоор боллоо.


