Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МОНГОЛ-ВЬЕТНАМЫН НООЛУУРАН ХУВЦАСНЫ ХАЯГДАЛЫН ТЕКСТИЛЭЭС ТЕКСТИЛЬ РҮҮ ЦИРКЛ СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ТӨСЛИЙН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Өнөөдөр Монголын ноолуурын салбарт циркл загварын орчинг бүрдүүлж, нүүрстөрөгч бага ялгаруулах үйлдвэрийн хөгжлийн парадиаграм руу шилжих системийг цогцлоох зорилго бүхий төслийн эхлэл болох санамж бичигт Kolon Industries FnC, Монголын ноос ноолуурын холбоо, ШУТИС-ын Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн сургууль, Шоппи ХХК нар гарын үсэг зурлаа.

Төслийн нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд С.Одонтуяа оролцож Kolon Fnc компаний ерөнхийлөгч Юу Түн Жү хэлсэн үгэндээ, санамж бичиг байгуулсан мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран ноолуурын чанараараа нэгдүгээрт ордог Монгол улсыг дахин боловсруулалтаараа ч мөн нэгдүгээрт ордог болтол нь хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дан ганц ноолуурын салбар төдийгүй загварын салбарт хүрээлэн буй орчны асуудал нь тулгарч буй хүндрэлтэй асуудлын нэг бөгөөд энэхүү асуудлыг хэрэглэгчид бус оролцогч бүх талууд хамтран шийдэх нь чухал болоод байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр дахин боловсруулах төв байгуулан нүүрстөрөгч, хүлэмжийн хийг бууруулах хариу арга хэмжээ авч ноолуурын хаягдлыг дахин боловсруулж recashmere бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж circular fashion-ийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргаж чанартай, тогтвортой ажлын байрыг бэлтгэх олон ажлуудыг хийх юм.