ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН МОДУЛЬ 2, МОДУЛЬ 4 СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газрын санхүүжилттэй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” YEPP төслийн SCORE хөтөлбөр нь ажил олгогч, ажилтны хамтын ажиллагааг сайжруулж, байгууллагын бүтээмж, засаглалыг нэмэгдүүлэхэд зорилготой бөгөөд олон улсын 30 гаруй улсад үр дүнтэй болсон хөтөлбөрийг Монголын ноолуурын салбарт хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд ажлын байрны хамтын ажиллагаа, аж ахуйн нэгж байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, залуу ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хүсэл сонирхол, ирээдүйн зорилгод нийцсэн хөдөлмөрийн харилцаан дахь боломжийг бий болгоход анхаарч Модуль 1-ийг хэрэгжүүлж ажилласан бол бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Модуль 2, хүний нөөцийг чадавхижуулах сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн Модуль 4-ийг хэрэгжүүлж эхэллээ.
Сургалтаар үндэсний сургагч багш нарыг чадавхижуулах, санал авч хэрэгжүүлэх, сонгогдсон компаниудын хүний нөөцийг хөгжүүлж бизнесийн ашгаа эрчимтэй өсгөх, ажилтанд эрх мэдэл олгогч манлайлагчдыг хөгжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажилтны урам зоригийг нэмэгдүүлэх, ажлын байрнаасаа урам зориг авах нөхцлийг бүрдүүлэх зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын цаашид хөгжих, өргөжүүлэхэд чухал хувь нэмрээ өгөх сэдвүүдийг хамрах юм.


