Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙН БАЯР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2023 оны 6 сарын 10-нд Итали улс тунхагласны ойн баяр, Итали-Монгол улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярын арга хэмжээ болж өнгөрлөө.
Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, Монгол дахь Элчин сайдын Яамд, төр захиргааны байгууллагууд, олон улсын донор байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
БНИУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Жованна Пикаррэтта хэлсэн үгэндээ Эдийн засгийн тал дээр Итали Улс, Монгол Улс бие биенээ нөхдөг тогтолцоотой бөгөөд энэ нь асар их боломжийг нээж өгч байна.
Өнгөрсөн онд худалдааны эргэлт 160 сая долларт хүрснээр Итали Улс нь Монгол Улсын худалдааны гол түншүүдийн тоонд багтаж байна. Бид самнасан ноолуурын тэргүүний импортлогч, нийт ноолуурын импортоор хоёрдугаарт орж байна. Бид Миланы загварын долоо хоногт Монголын ноос, ноолуурын холбоог оролцоход дэмжлэг үзүүлсэн бол Италийн Улсын Хадгаламжийн сан нь ноолуурын тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг дэмжих зорилгоор 20 сая долларын зээлийн шугам олгосон бөгөөд манай Эксим Банк, Италийн санхүүгийн даатгалын групп ч энэ чиглэлээр ажиллаж байна. Цахимжилт, эрчим хүчний шилжилт, хог хаягдлын тогтвортой менежмент, барилга, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл зэрэг бусад олон салбарт хамтын ажиллагаа хөгжиж байна. Эрдэм шинжилгээ болон шинжлэх ухааны түвшинд олон хамтын ажиллагаа мөн ид өрнөж байгааг дурьдлаа.