Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

БНХАУ-ЫН ХАНЖОУ ХОТНОО ЭЭРЭХ, БУДАХ АНХАН ШАТНЫ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын ноос ноолуурын холбоо болон БНХАУ-ын Хоол хүнс, малын гаралтай бүтээгдэхүүний танхимтай (CFNA) хамтын ажиллагааны хүрээнд ноолуурын салбарын анхан шатны үйлдвэрлэлийн сургалтыг БНХАУ-ын Ханжоу хотод 2025 оны 3-р сарын 25-аас 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус сургалтанд Монголын ноос ноолуурын холбооны нийт 21 үйлдвэрийн 25 инженер, техникийн ажилчдаас бүрдсэн баг бүрэлдэхүүн өнөөдөр Монгол улсаас БНХАУ-г зорилоо.

Энэхүү сургалт нь ноос ноолуурын үйлдвэрлэл эрхлэгч компаниуд тэдгээрийн инженер, техникийн ажилчид, операторууд, менежерүүдэд системтэй, мэргэжлийн ноос ноолуур ээрэх, будах сургалтыг зохион байгуулж үйл явцыг бүрэн эзэмших, үйл ажиллагаа болон удирдлагын түвшинг дээшлүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Арга зүйн хувьд онол, практик хослон орж үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдлыг судлах замаар тоног төхөөрөмж дээр гар ажиллагаа хийж ажиллах бөгөөд цаашид инженер, техникийн ажилчдад зориулсан сургалтуудыг тасралтгүй, үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна.