БНХАУ-Д ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛНА.
2025 оны 3-р сарын 25-аас 27-ны өдрүүдэд ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-ын хүнс хөдөө аж ахуйн импорт экспорт худалдааны танхимын ноолуурын салбар болон Монголын Ноос Ноолуурын Холбоо, хамтран зохион байгуулагчаар СуЖөү хотын Юлиан нэхмэлийн тоног төхөөрөмж технологийн ХХК хамтран “Хятад-Монгол ээрмэлийн үйлдвэрлэлийн мэргэжлийн сургалт зөвлөгөөн”-ыг Жэжян мужийн Тонгсян хотод амжилттай зохион байгууллаа! Энэхүү сургалт зөвлөгөөн үеэр ноос ноолуур нэхмэлийн салбарынхан, их дээд сургуулийн багш нар, мэргэжилтнүүд цугларан туршлага мэдлэг мэдээллээ солилцлоо.
Уулзалтын үеэр бид ээрэх процессын инновац, үйлдвэрлэлийн менежментийг оновчтой болгох, зах зээлийн чиг хандлагын төлөв байдлын талаар салбарын уялдаа холбооны талаар гүнзгий ярилцлаа. Үр ашигтай үйлдвэрлэл, ухаалаг үйлдвэрлэлийн талаар туршлага судлахын тул бид салбарын жишиг компаниудын үйлдвэрлэлтэй танилцсан. Хятад Монгол хоёр улсын ноос ноолуур салбарын төлөөллүүдийн хоорондын сургалт зөвлөгөөн, туршлага солилцох нь хил дамнасан хамтын ажиллагааны замыг нээж, гүүр болж байна!
Цаашлаад Юлиан ХХК нь ноос ноолуурын нэхмэлийн үйлдвэрлэлд шинэлэг шийдэл бүхий бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө тууштай ажиллаж, ноос ноолуур нэхмэлийн салбарын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд салбарынхантай гар нийлэн ажиллах болно!


