БНХАУ ДАХЬ ОЛОН УЛСЫН НООС НООЛУУРЫН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
БНХАУ дахь Олон улсын ноос ноолуурын үзэсгэлэн 8 дахь удаагаа БНХАУ-ын Ордос хотод 7-р сарын 18-20-ны өдөр зохион байгуулагдаж байна.
Олон улсын ноос ноолуурын зах зээлийг хөгжүүлэх, технологийн шинэчлэлийг дэмжих, Монгол ноолуурын брэндүүдийг олон улсын зах зээл дэх сүүлийн үеийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах зорилготой тус үзэсгэлэнд Ази, Европын 70 гаруй улсын аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцож байгаа бөгөөд Монгол улсааc Монголын ноос ноолуурын холбооноос нэгдсэн зохион байгуулалтыг хийж Говь ХК, Ханбогд Кашмир ХХК, Сноу Филдс ХХК, Нэгүн Кашмир ХХК-иуд 54м2 талбайд өөрсдийн инноваци шингэсэн, шинэлэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулан оролцож байна.
Үзэсгэлэнг нээж БНХАУ-ын олон улсын худалдаг хөгжүүлэх зөвлөлийн зөвлөлийн Ордос хотын салбар зөвлөлийн ерөнхийлөгч үг хэлж албан ёсны нээлтийн арга хэмжээнд Монголын ноос ноолуурын холбоо оролцлоо.
Гурав хоногийн хугацаанд Байгаль орчин, тогтвортой үйлдвэр, нэхмэлийн стандартын хурал, семинарууд зохион байгуулагдаж түүнчлэн, компаниуд захиалга авах, харилцагчидтай холбоо тогтоох, худалдаа хийх боломж бүрдэх юм.


