Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ТЕКСТИЛИЙН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА.

2025 оны 07 сарын 01-нд АХБ-ны уур амьсгалын өөрчлөлтийн багийнхан ноос ноолуурын холбоотой уулзаж уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үүсээд байгаа зуд, турхан ган гачигийг даван туулах эрсдэлийн менежмент, түүхий эдийн чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өртгийн сүлжээг хөгжүүлэх, малын тооноос чанарт анхаарах асуудлын хүрээнд ХАА-н салбарт NDC-3 бодлогын баримт бичгийг боловсруулах асуудлаар санал солилцох уулзалтыг хийлээ.
Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах замаар тогтвортой байдлыг хангах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хийх ажлын талаар харилцан ярилцав.
Түүнчлэн АХБ-наас МУ-ын Сангийн яам, банк санхүүгийн байгууллагатай зээлийг хөрөнгө оруулалттай хэрхэн яаж уялдуулах вэ? одоо байгаа хэрэгжиж буй стандартыг эрсдэлийн тэсвэртэй бодлогод зохицуулж ажиллахад анхаарах талаар дурьдлаа.