Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай” 166 дугаар тогтоол болон салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор ноолууран түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, салбарын эдийн засгийг тогтвортой өсгөх, тэр дундаа ноолууран бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх экспортыг шинэ шатанд гаргахад хамтын ажиллагааны үр дүнтэй үйл ажиллагааг бүрдүүлэх талаар санал солилцсон уулзалтыг зохион байгууллаа.

Талуудын хамтын ажиллагааны хүрээнд түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын мөшгөх тогтолцооны цахим санг хөгжүүлж, гарал үүсэл, чанар нь баталгаaжсан түүхий эдийг үндэсний үйлдвэрт нийлүүлэх, экспортыг дэмжих, үйлдвэр, хоршоодын дэргэдэх малын гаралтай түүхий эдийн агуулахын үйл ажиллагааны стандартыг хангах, хянан баталгаажуулах, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч /малчин, хоршоо, үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгч/ нарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, чанарын гэрчилгээтэй түүхий эдийг олон улсын зах зээлд нийлүүлэх ажлыг хамтран үе шаттайгаар зохион байгуулах юм.