
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДИ БИ ЭМ ЛИЗИНГ ХХК-ТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2025 оны 5-р сарын 5-ны өдөр Монголын ноос ноолуурын холбоо Ди Би Эм Лизинг ХХК-ийн удирдлагатай санал солилцох уулзалтыг хийлээ.
Тус уулзалтанд Ди Би Эм Лизинг ХХК-ийн санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа хариуцсан нэгжийн захирал Н.Бадрал, санхүүгийн түрээсийн мэргэжилтэн Б.Энх-Эрдэнэ, эх үүсвэрийн мэргэжилтэн Э.Энхжин нар оролцов.
Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд болон импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног, төхөөрөмжөөр санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Ди Би Эм Лизинг ХХК-тэй ноолуурын салбарын ээрэх үйлдвэрлэлд өндөр, ногоон техник технологийг нутагшуулж хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх хамтын ажиллагааны талаар ярилцлаа.