Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2025 АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОГЧДЫГ МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНООС ДЭМЖИЖ УРАМШУУЛАВ

2025 оны 5-р сарын 9-нд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулиас “УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2025” хувцас загварын шилдэг бүтээл шалгаруулах мэргэжлийн уралдааны хувцас загварын үзүүлбэрийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус уралдаанд оролцож буй ШУТИС-ын Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургууль, СУИС-ын Дүрслэх урлагийн академи, МУБИС-ын Дүрслэх урлаг технологийн сургууль, СИТИ Их сургууль, ОУ-ын Улаанбаатар их сургуулиуд нь хувцасны дизайн, загвар зохион бүтээлт, технологийн чиглэлийн мэргэжлийн сургалт явуулж текстилийн салбарын үндсэн мэргэжил инженер, техникийн ажилчид, дизайнерууд, холбогдох үндсэн мэргэжлийн ажилтануудыг бэлтгэдэг юм.
Энэхүү арга хэмжээнд оролцож буй тус сургуулиудын оюутнуудын бүтээлийг дэмжиж Монголын ноос ноолуурын холбооноос “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар урамшуулж шагналаа.