Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ТоС ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2025-2028 онд хэрэгжих Степ Эколаб II төслийн хүрээнд текстилийн салбарын ногоон санхүүжилтийг олгох асуудлаар МННХ-ын Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Монголын тогтвортой санхүүгийн холбоо/ТоС/-ын гүйцэтгэх захирал Э.Ананд, Степ Эколаб II төслийн зохицуулагч У.Сарангоо нар уулзалт хийлээ.

Уулзалтаар Текстилийн үйлдвэрүүдэд байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, уур усны хэмнэлттэй ногоон тоног төхөөрөмжийг худалдан авах ногоон санхүүжилтийн зээл олгох, Монгол Улсын Ногоон таксономийн шалгуурыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал солилцлоо.

Түүнчлэн арилжааны банкуудад бүтээгдэхүүнд олгож байгаа Монголын Хаан ширхэгт MNS 6829:2019, үйлдвэрлэлийн тогтолцооны Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн MNS 6926:2021 стандартыг танилцуулах, текстилийн салбарт хэрэгжүүлж байгаа баталгаажуулалтын талаарх мэдээллийг өгөх, зээл олгоход ямар хүндрэл үүсээд байгаа талаарх уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, Италийн дэвшилтэт техник технологи үйлдвэрлэгчдийн холбоо АЧИМИТ-тай онлайн уулзалтыг хийх зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөв.