Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оюутнууд ноолуурын салбартай танилцлаа

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлага, үйлдвэрлэлийн менежментийн ангийн оюутнууд текстилийн салбарын дэвшилтэт техник, технологи бүхий Итали Улсын 100 хувийн санхүүжилтээр Монголын ноос ноолуурын холбооны дэргэд байгуулагдсан Текстилийн технологийн төвийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцав. Тус холбооны удирдлагууд ноолуурын салбарын талаар болон текстилийн тогтвортой үйлдвэрлэл, хог хаягдалгүй, цэвэр аюулгүй үйлдвэрлэлийн талаар оюутнуудад танилцуулж, салбарын хөгжлийн чиг хандлага, цаашлаад Монгол Улс дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар мэдээлэл солилцож ярилцлаа.

Түүнчлэн ноолуурын салбарын хоёрдогч томоохон цогцолбор үйлдвэрүүдийн нэг “Кашмир холдинг” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явцыг бодитоор үзүүлж дэлгэрэнгүй танилцуулсан нь оюутан залууст цагаан алт болсон ноолуурын тухай болон хог хаягдалгүй, цэвэр аюулгүй, текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн талаар цогц мэдээлэл олгох цуврал сургалт, арга хэмжээний зорилтын нэг юм.