
НООЛУУРЫН САЛБАРТ ОЛГОХ ВЕКСЕЛЬТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛОВ.
2025 оны 05 сарын 06-ны өдөр ноос ноолуурын холбоонд ноолууран түүхий эдийг дахин санхүүжүүлэх буюу вексель гаргах асуудлаар ХХААХҮЯам, Хөдөө Аж Ахуйн Бирж вексель авах хүсэлтэй ноолуурын салбарын аж ахуй нэгж, компаниудад ХАА-н биржийн дарга Х.Отгонбаяр вексельтэй холбоотой хийж байгаа ажлууд, ХАА-н бирж, МННХолбоо, үйлдвэр хийх 3 талт гэрээний төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, харилцан санал солилцов.
Уулзалтаар үйлдвэрлэгчид Засгийн Газраас батлан даалт гаргах, векселийн хугацаа 6 сарыг 1 жил болгох, зээлийн хүү, даатгалын хувь хэмжээг бууруулахад дэмжиж ажиллахыг хүсэв.