МИЛАНЫ ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГИЙН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Өнөөдөр МҮХАҮТанхимд Миланы загварын долоо хоногийн туршлагатай танилцах уулзалтыг Монгол улс дахь олон улсын худалдааг хөгжүүлэх төслөөс зохион байгууллаа.
Уулзалтаар ерөнхий зохион байгуулалтыг хийж оролцсон Монголын ноос ноолуурын холбооноос Миланы загварын долоо хоногийн танилцуулга, текстилийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг авах, Итали улсын өндөр техник технологи бүхий ногоон ээрэх тоног төхөөрөмжийг Монгол улсад нутагшуулах болон цаашид анхаарах шаардлагатай асуудлаар оролцогчдод мэдээлэл өгч, тус арга хэмжээнд оролцсон Топ Донж ХХК, Ханбогд Кашмир ХХК, Гоёл Кашмир ХХК-ийн төлөөлөгчид өөрсдийн туршлагаа хуваалцаж санал солилцлоо.


