ГАДААД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУД, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, санал солилцох уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо.
Уулзалтад Монгол улсын Ерөнхийлөгчийн ажлын алба, ХХААХҮЯамны Хөнгөн Үйлдвэрийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга М.Дондогдорж, ГХЯамны Гадаад Худалдаа Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Газрын захирал Г.Өлзийсайхан, НҮБ-ын суурин төлөөлөгч Матилда Димовска, Монгол улсад суугаа гадаад улсын элчин сайдууд, мэргэжлийн холбоод, олон улсын төсөл хөтөлбөрүүд оролцож “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний алсын хараа, удирдлагын бүтэц, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар болон Монголын ноос ноолуурын холбооноос баталгаажуулалтын тогтолцоо, хийж байгаа ажлуудын талаар танилцуулж санал солилцлоо.


