UNDP /United Nations Development Program, НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөр/

Дэлхийн 170 гаруй орон, газар нутагт ядуурлыг бууруулах, тэгш бус, ялгаатай байдлыг арилгахын төлөө ажилладаг. Улс орнуудын бодлого боловсруулах, манлайллын ур чадвар, түншлэл хамтын ажиллагаа, байгууллагын боломж чадавхийг бэхжүүлэх, хөгжлийн үр шимийг тогтвортой хадгалах үйлсэд тусалж байна. Бүх үйл ажиллагаандаа хүний эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд чадавхижуулах, хүн амын хамгийн ядуу, эмзэг хэсгийн хүмүүсийн боломжийг өргөжүүлэхэд зорьдог. Дэлхийн болон үндэсний хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх дараах чиглэлээр ажиллаж байна.

Үүнд: 

  • Ядууралтай тэмцэх, 
  • Ардчилсан нийгэм байгуулах, 
  • Хямралаас урьдчилан сэргийлж, сэргэлтийг идэвхжүүлэх, 
  • Байгаль орчноо хамгаалах, 
  • ХДВХ/ДОХ-ыг зогсоох, 
  • Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, 
  • Үндэсний хүчин чадлыг өсгөх,