‘STeP EcoLab’ ТӨСЛИЙН ТУХАЙ

STeP EcoLab төсөл нь ноос ноолуурын өртгийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэлийг дараах замуудаар дэмжинэ:
I. Тогтвортой түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах
II. Боловсруулах үйлдвэрүүд байгальд ээлтэй арга технологийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Ялангуяа үйлдвэрлэлийн түвшинд ус эрчим хүчний хэмнэлт гарган , хатуу шингэн хог хаягдлын хэмжээг бууруулж, химийн бодисын зүй зохистой хэрэглээг нэвтрүүлэн нийгмийн асуудлаа шийдэхэд гол анхаарлаа хандуулж ажиллана.
III. Байгальд ээлтэй тогтвортой техник технологийг нэвтрүүлэн, үйлдвэрлэлээ хүрэнгээс ногоон руу шилжүүлэх хүсэлтэй салбарын ЖДҮ-г ногоон санхүүжилтын эх үүсвэрүүдтэй холбох
IV. Байгальд ээлтэй тогтвортой ноос ноолууран бүтээгдэхүүнийг Монголын болон Европын зах зээлд сурталчилах.