Сарлагын хөөвөр

Сарлагийн хөөвөр болон торомны ноос нь ямааны ноолууртай дүйцэхүйц чанартайн дээр ямаатай харьцуулахад сарлаг болон тэмээ нь бэлчээрт сөрөг нөлөө харьцангуй бага үзүүлэх тул эдгээр амьтдын ширхэгтийг хүрээлэн буй орчинд ээлтэй гэж үздэг. Нью Йоркийн ССМI лабораторийн судалгаанаар сарлагийн хөөврийг  ноолуураас 17 хувиар,  Австрали хонины ноосноос 47 хувиар илүү дулаан гэж нотолсон байдаг хэдий ч биед мэдрэгдэх байдлаараа ноолуураас хол илүү дулаахан байдаг. Сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн нь дараах шинж чанарыг агуулдаг байна.

  • Дулаахан 
  • Зөөлөн 
  • Эдэлгээ сайн 
  • Агаар сайн нэвтрүүлдэг 
  • Цахилгаанждаггүй 
  • Нян үржүүлдэггүй 
  • Үнэр шингээдэггүй 

Монголын нутаг дэвсгэрт бэлчиж буй сарлаг нь үндсэн 4 өнгөтөй. 

  • 1 дүгээр өнгө буюу цайвар шаргал 
  • 2 дугаар өнгө буюу хөх цэнхэр 
  • 3 өнгө буюу бор шаргал 
  • 4 өнгө буюу хар бор  гэж тус тус ангилна. 
Арга Хэмжээ
Арга хэмжээ олдсонгүй!