Тэмээний ноос

Хоёр бөхтэй тэмээ нь дэлхийд ховор бөгөөд зөвхөн Монголын говь болон ойр орчимд байдаг. Тэмээний ноос нь өвлийн хүйтэн цаг уураас тэмээг хамгаалж, тусгаарладаг бөгөөд зуны халуунд сэрүүн байлгах дулааныг тэнцвэржүүлэх шинж чанартай байдаг. Эдгээр чанар, онцлог нь тэмээний ноосоор хийсэн бүтээгдхүүнд  шингэдэг.

Тэмээний ноос нь бусад сүлжмэл болон нэхмэл даавуу хийхэд ашигладаг материалуудтай харьцуулахад дулаан хадгалах болон бөх бат чанараараа илүү үнэлэгддэг. Тэмээний нарийн ноосыг бусад материалтай холин эрэгтэй эмэгтэй хүний бэлэн хувцас болон гэр ахуйн эдлэлийг хийхэд тохиромжтой байдаг. Ноолуураас ширхэгтийн хувьд арай бүдүүн боловч, тэмээний ноос нь хамгийн бөх бат, дулаан сайн хадгалдаг ноосон материал бөгөөд дунджаар 18-22 микрон, 40 мм-с дээш урт шинж чанартай. Тэмээний ноосны байгалийн өнгө нь голдуу улаан хүрнээс цайвар хүрэн хүртэл ууссан шаргал өнгөтэй байдаг.