"Монголын Хаан Ширхэгт" Гэрчлэх Тэмдэг

“Монголын Хаан Ширхэгт” гэрчлэх тэмдэг нь тухайн ноос, ноолуураар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй 100% ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэнэ.

“Монголын Хаан Ширхэгт” гэрчлэх тэмдэг нь ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгаа болох бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг баталгаажуулах чанарын үзүүлэлт, шаардлагууд нь Монгол Улсын СХЗГ-с баталсан.

  • MNS 3683 : 2015 Ямааны хялгасыг ялгасан ноолуур 
  • MNS 4950 : 2015 Тэмээний хялгасыг ялгасан ноос 
  • MNS 5248 : 2015 Сарлагийн хялгасыг ялгасан хөөвөр 
  • Монголын Хаан Ширхэгт бүтээгдэхүүний стандарт 

Стандартуудыг бүрэн хангасан гэдгийг баталгаажуулна. 

  • Чанар, стандартын шаардлага хангасан, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг батлан харуулна
  • Хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах
  • Бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв сонголт хийхэд туслах
  • Бүтээгдэхүүн нь амьтанд ээлтэй, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй, байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэгдсэнийг гэрчлэх
  • Энэхүү техникийн тодорхойлолтод Монголын Хаан Ширхэгт тэмдэг хэрэглэх бүтээгдэхүүний нийтлэг шаардлагыг тогтоосон.
  • MNF-02:2019 Ямаанай хялгасыг ялгасан ноолуурын техникийн тодорхойлолт
  • MNF-03:2019 Тэмээний хялгасыг ялгасан ноосны техникийн тодорхойлолт
  • MNF-04:2019 Сарлагийн хялгасыг ялгасан хөөврийн техникийн тодорхойлолт
  • Лиценз хэрэглэгч болон бусад сонирхогч талууд Монголын Хаан ширхэгт гэрчлэх тэмдэг хэрэглэх бүтээгдэхүүнд тавих шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын ноос ноолуурын холбооноос авч болно.
wdt_ID Техникийн шаардлага
1 1. Монголын хаан ширхэгт гэрчлэх тэмдэгийг хуулийн этгээдэд олгоно.
2 2. Түүхий эдийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс бэлтгэсэн байна.
3 3. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг байгаль орчны хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлсэн байна.
4 3. Цэвэр тэмээний ноосоор хийсэн бүтээгдэхүүн (дахин боловсруулсан биш)
5 4. Цэвэр ямааны ноолуураар хийсэн бүтээгдэхүүн (дахин боловсруулсан биш)