Хууль, Эрх Зүй

Засгийн газрын 2000 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Ноолуур” хөтөлбөрийг 2000-2004 онд хэрэгжүүлсний үр дүнд ноолууран эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт эрчимтэй өсч, тухайн үеийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмрийг оруулсан. 

Үндэсний статистикийн хорооны 2017 оны мэдээгээр ноолуурын нийт нөөцийн 12 хувийг бүрэн боловсруулж, тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл аж үйлдвэрийн 2,3 хувь, боловсруулах үйлдвэрийн 7 хувь, хөнгөн үйлдвэрийн 55 хувийг тус тус эзэлж байна. 2017 онд 5409.7 тонн угаасан ноолуур, 571.4 тонн самнасан ноолуур, 915.6 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн байна. Түүхий эдийн нийт нөөцийн 90 хувийг анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодод болон экспортод гаргажээ.  

Хөтөлбөрийг 4 жилийн хугацаатай дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ: 

Нэгдүгээр үе шат: 2018-2019 онд нийт түүхий эдийн 40 хувийг дотоодын үйлдвэрийн хэрэгцээнд авч, ноолуурын үйлдвэрлэл, худалдаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн оновчтой дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, бүрэн боловсруулалтын түвшинг ахиулах, кластерыг дэмжих, брэндийг таниулах, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайжруулна. 

Хоёрдугаар үе шат: 2020-2021 онд нийт түүхий эдийн 60 хувийг дотоодын үйлдвэрийн хэрэгцээнд авч, бүрэн боловсруулан тэргүүний болон дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлнэ. 

Уг хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalinfo.mn/annex/details/8271?lawid=13204 сайтаас авна уу.   

Ноос, ноолуурын салбарт 130 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

Монгол улсын хэмжээнд нийт 5900 орчим стандарт байгаагаас Ноос, ноолуурын салбарт 130-аад стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.Ноос, ноолуурын салбар нь 2007 оноос сорилтын багаж, тоног төхөөрөмжийн дэвшил, олон улсын стандарт арга, аргачлалтай нийцүүлж нийт стандартын 70 гаруй хувийг шинэчилсэн. Өнөөгийн байдлаар ноос, ноолууран бүтээгдэхүүнд зориулсан 33 стандарт, түүний холбогдох үзүүлэлт, шаардлагуудыг тодорхойлдог 90 гаруй стандарт байна. 

Холбогдох стандартууд: