Холбооны Танилцуулга.

Монголын ноос ноолуурын холбоо нь 1993 онд байгуулагдсан. Тус холбооны эрхэм зорилго бол мал аж ахуйн салбарт ажиллагсдыг бүх талаар дэмжиэ тэдний бэлтгэсэн түүхий эдээр сайн чанарын ноос, ноолууран бүтээгдэхүүн хийж, улс орны үндэсний орлогын үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж байгаа үйлдвэрлэгч болон бэлтгэгчийн эрх ашгийг зохистой хослуулан хамгаалах, салбарын инженер техникийн ажилтнуудын ур чадвар, чадавхийг дээшлүүлэх, ноос, ноолуурын салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалахад оршино.

Mонголын ноос, ноолуурын салбарын нэмүү өртөгийн сүлжээнд оролцогчдыг бүхий л талаар дэмжих,тэдгээрийн эрх ашгийг зохистой хослуулан хамгаалах, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн “Брэнд” болгоход оршино.

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

  • Өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өндөр зэрэглэлийн дэд бүтцийг бий болгох
  • Түүхий эдийн чанарыг сайжруулах
  • Дэвшилтэт техник, технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгох
  • Сорилт судалгааны лабораторийг чадавхижуулж, ОУ-д хүлээн зөвшөөрүүлэх
  • ОУ-ын зах зээлийн сүлжээнд Монголын гэсэн хамтын брэндийг таниулах
  • ЭШ-ний байгууллага, төр засаг, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах
  • Ажиллагсадын ур чадварыг байнга дээшлүүлэх
  • Монгол ноос, ноолуур
  • Харилцан итгэлцэл
  • Мэргэшсэн боловсон хүчин
  • Олон талт идэвхтэй оролцоо
  • Инноваци, дэвшилтэт техник технологи
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
  • Нөлөөлөл
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
  • Сургалт, Семинар
  • Мэдээллийн сан