ТАНИЛЦУУЛГА

STeP EcoLab төсөл нь ноос ноолуурын өртгийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэлийг дараах замуудаар дэмжинэ:

I. Тогтвортой түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах
II. Боловсруулах үйлдвэрүүд байгальд ээлтэй арга технологийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Ялангуяа үйлдвэрлэлийн түвшинд ус эрчим хүчний хэмнэлт гарган , хатуу шингэн хог хаягдлын хэмжээг бууруулж, химийн бодисын зүй зохистой хэрэглээг нэвтрүүлэн нийгмийн асуудлаа шийдэхэд гол анхаарлаа хандуулж ажиллана.
III. Байгальд ээлтэй тогтвортой техник технологийг нэвтрүүлэн, үйлдвэрлэлээ хүрэнгээс ногоон руу шилжүүлэх хүсэлтэй салбарын ЖДҮ-г ногоон санхүүжилтын эх үүсвэрүүдтэй холбох
IV. Байгальд ээлтэй тогтвортой ноос ноолууран бүтээгдэхүүнийг Монголын болон Европын зах зээлд сурталчилах.

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Төслийн нэр: «Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг»
Санхүүжүүлэгч: Европын Холбоо, SWITCH ASIA II Хөтөлбөр
Хугацаа: 2018-2022, 48 сар
Ерөнхий хэрэгжүүлэгч: Agronomes et Vétérinaires Sans Frontières – ‘AVSF Mongolia’
Хамтрагч байгууллагууд:
Монголын Ноос Ноолуурын Холбоо /МННХ/, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо /МБАНХ/Байгаль орчин, Аюулгүй Байдлын Төв /БОАБТ/, Монголын Банкуудын Холбоо /МБХ/, Монголын Тогтвортой Санхүүжилтын Холбоо /ТОС/, Тогтвортой Хэрэглээ, Үйлдвэрлэлийн Хамтын Ажиллагааны Төв /CSCP/

Зорилтот бүлгүүд:
ЖДҮ (~80), Мэргэжлийн холбоод (3), Малчин өрх (~5000) , Хоршоолол ба БАХ- 30, Засгийн газар ба бодлого тодорхойлогчид, Монголын боловсролын салбар (ШУТИС), Монгол ба Европын хэрэглэгчид (~1,500,000)

Холбоо барих:

Др. У.САРАНГОО

Phone: +976 70110043

E-mail: U.SARANGOO@AVSF.ORG

Address: MGG PROPERTIES, СӨҮЛИЙН ГУДАМЖ, УЛААНБААТАР