АНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо Монголын ноолуурын салбарынхантай уулзав

АНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо тэргүүтэй 40 гаруй гишүүн Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн тѳслийг Конгрессийн Тѳлѳѳлѳгчдийн танхимд ѳргѳн бариад байгаа билээ. Энэхүү хуулийн тѳсѳл батлагдвал Монголд үйлдвэрлэсэн ноолуур болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн Америкийн зах зээлд татваргүйгээр экспортлогдох боломжтой болох юм. АНУ-ын Конгрессын гишүүн Тэд Ёохо УИХ-ын гишүүн, Монгол-Америкийн Парламентын бүлгийн орлогч дарга А.Ундраа, УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбоо(МННХ)-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг болон ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тѳлѳѳлѳл-Blue Sky Cashmere, Snow Fields Cashmere, PCY, Sor Cashmere, Suvd Cashmere, Ulemj Cashmere, Говь-Айгар зэрэг компанийн удирдлагуудыг Вашингтон хотноо хүлээн авч уулзаж ярилцжээ. Уулзалтын үеэр Монголын ноолуурын салбарын экспортын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан санал солилцож дэлгэрэнгүй ярилцсан байна. Монголын ноолуур үйлдвэрлэгчид хуулийн тѳсѳл санаачлагчтай нүүр тулан уулзаж АНУ-ын Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, ач холбогдлын талаар санал солилцсон нь энэ удаагийн уулзалтын онцлог байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.