БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЭРХЭМСЭГ ХАТАГТАЙ ЛАУРА БОТТА МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНД ЗОЧИЛЛОО

Ноолуурын салбар нь цаашид шинэ техник технологи эзэмших, технологийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтаар шийдвэрлэх, судалгаа шинжилгээний ажлыг хийх, салбарын инженер техникийн ажилтнуудын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор  Итали улсын Засгийн газраас   Монголын Ноос Ноолуурын Холбоонд “Технологи дамжуулах төв”-ийг бэлэглэж байгаа билээ. Энэ хүрээнд  Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Лаура Боттатай уулзаж тус төвийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх талаар анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

 

Өнөөгийн байдлаар Монголын ноолуурын салбарт ашиглагдаж буй нийт тоног төхөөрөмжөөс  ээрэх үйлдвэрлэлийн 80 гаруй хувь, оёх болон лабораторийн тоног төхөөрөмжийн 90 хувь нь Итали улсын тоног төхөөрөмж эзэлж байна.

Уулзалтын хүрээнд Элчин Лаура Ботта Монголоос Итали улс руу экспортонд гарч буй бүтээгдэхүүний гарал үүсэл болон чанарыг баталгаажуулж Италийн зах зээлд борлуулах шаардлага бий болж байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн “Технологи дамжуулах төв”-ийг түшиглэн салбарын инженерүүд, техникийн ажилтнуудыг Итали улсад сургаж, мэргэжил дээшлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Технологи дамжуулах төвийг байгуулсанаар хоёр улсын Засгийн газар хоорондын шугамаар хийгдэх томоохон ажлуудын эхлэл бөгөөд салбарт хэрэгжүүлэх олон ажлуудын суурийг тавьж байгаагаараа онцлог юм.

Мөн уулзалтын үеэр Covid-19 вирустэй тэмцэхэд Итали улсад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Монголын Ноос Ноолуурын Холбоо, Ханбогд Кашимер ХХК, Лоро Пиана ХХК, Нанс Кашмер ХХК, Уужин ХХК-ын удирдлагуудад элчин сайдын зүгээс талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.