“Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн нэгдсэн үе шатны 2020 оны удирдах хорооны хурал боллоо

ХХААХҮЯаман дээр боллоо. Монголын Ноос Ноолуурын Холбоо нь “Ногоон алт-малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран малчид малчидын хоршоодтой түүхий эдийн чанарыг сайжруулах, түүхий эдийг ангилж ялгах, зэрэглэхээс гадна анхан шатны тордолтыг хэрхэн хийх талаар сургалтууд хамтран зохион байгуулахаас гадна ямааны үүлдэр, угсаа, үржил селекцийг сайжруулах, ноолуурын ширхэгийг нарийсгах туршилт, судалгааны ажил хамтран хийж байгаа юм.


Удирдах хорооны хуралд ХХААХҮЯамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга Т.Жамбалцэрэн, ШХА-ийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд дарга Бенуа Биш Майер, НАМЭМ төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан болон төсөлтэй хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, ЭШ-ний байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.