МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБОО ОЙРЫН ҮЕД ЯПОНЫ ТАЛТАЙ ХИЙХ АЖЛУУДЫН ТАЛААР ЯРИЛЦАВ

Монголын Ноос Ноолуурын Холбоо нь Японы KEKEN Баталгаажуулалт, шинжилгээний төв, Японы Эдийн засаг худалдааны яамны дэргэдэх AOTS байгууллагатай 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2020 онд хийх ажлуудынхаа талаар уулзалт хийлээ.

3-р сарын 1-нээс 7-ны хооронд ээрэх үйлдвэрлэлийн инженерүүдийг Японд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах ажлыг Японы Эдийн засаг худалдааны яамны дэргэдэх AOTS-н санхүүжилтээр сургалтыг зохион байгуулахаар боллоо.

Түүнчлэн, АХБ-ны “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр 3-р сарын 29-с 4-р сарын 4 хүртэлх хугацаанд Япон улсын Токио хотноо  КЕКЕН Баталгаажуулалтын төвд туршлага судлах сургалт хийх,  “Fashion World Tokyo” олон улсын үзэсгэлэнд “Монголын Хаан Ширхэгт” тэмдэг эзэмшигч Говь ХК, Кашмер Холдинг ХХК, Ханбогд Кашимер ХХК компаниудыг нэгдсэн журмаар оролцуулах бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

“Fashion World Tokyo” үзэсгэлэнгийн үеэр монгол ноолуурыг сурталчилах, “Монголын Хаан Ширхэгт” тэмдгийг Японы зах зээлд таниулах зорилгоор Японы текстилийн салбарын томоохон сонин, сэтгүүлд мэдээ, сурталчилгаа гаргах, ярилцлага нийтлүүлэх, сургалт семинар зохион байгуулах зэрэг ажлуудыг хийх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.