“Монголын хаан ширхэгт” ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн нэхмэл, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний стандарт батлагдлаа.

Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэд салбарын зөвлөх инженерүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Монголын Хаан Ширхэгт” бүтээгдэхүүний стандартыг 3 сарын хугацаанд боловсруулж батлууллаа.

Ажлын хэсэгт Говь ХК, Кашмер Холдинг ХХК, Өгөөж Шим ХХК, Сор Кашмер ХХК, Монгол Нэхмэл ХХК, Блью Скай Кашмер ХХК, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн зэрэг байгууллагуудын зөвлөх инженер, эрдэмтэн багш нар ажлын хэсэгт ажиллалаа. Мөн энэ ажлын хэсэгтэй нягт хамтран ажилласан АХБ-ны “ХАА-н Нэмүү Өртгийн Сүлжээг Дэмжих” Техник туслалцааны төсөл ТА-8960 МОН төслийн зөвлөх Ц.Хишигжаргал, тус төслийн ОУ-н зөвлөх Roy Kettlewell нар болон ажлын хэсгийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

 

Монголын гарал үүсэлтэй 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, олон улсын ISO стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилж баталгаажуулах “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний стандарт Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн C/70 дугаар тушаалаар батлагдлаа.

Энэхүү стандарт батлагдсанаар дэлхийн стандартад нийцсэн хэрэглэгчийн хэрэглээний үзүүлэлтэнд тохирсон, Монголын гарал үүсэлтэй түүхий эдээр үйлдвэрлэгдсэн гэдгийг хэрэглэгчдэд таниулах боломжтой болох юм.

 

Стандартын мэдээлэл:

  • Стандартын дугаар: MNS 6809 : 2019
  • Зорилго:

Нэхмэл, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүнийг “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэгтийн техникийн шаардлагад нийцүүлэн баталгаажуулахад оршино.

  • Хамрах хүрээ:

Энэ стандарт нь ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн нэхмэл, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний хэрэглээний болон чанарын үзүүлэлтүүдийг тогтооход хамаарна.

 

Стандартын талаар мэдээлэл авах:

МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.